Улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлдөг боллоо.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж “Улсын бүртгэлийн ерөнхий газар, Гэрэгэ системс компанитай хамтран улсын тэмдэгтийн хураамжийг КИОСК машинаар төлөх үйлчилгээг шинээр нэвтрүүлж байна. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан бид 2019 онд улсын бүртгэлийн үйлчилгээг илүү сайжруулах, иргэдэд хүртээмжтэй, хүргэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж байгаагийн нэг энэ юм.
Иргэд өмнө нь улсын бүртгэлийн үйлчилгээний төлбөрийг төлөхийн тулд банкинд дугаарлан цаг хугацаа алддаг байсан бол одоо заавал банканд Болдгандах шаардлагагүй, КИОСК машины тусламжтайгаар 10-20 секундын хугацаанд хураамжаа төлнө. Цаашид энэхүү цахим төлбөрийн системийг бид нийслэлийн 9 дүүрэг, 4 төв, 21 аймагт үйл ажиллагаа явуулж байгаа Улсын бүртгэлийн бүхий л салбар нэгжид үе шаттай нэвтрүүлэхээр зорьж байна” гэлээ.